Энэ шатанд бид түүхий эдээс бүтээгдэхүүнүүдийн шаардлагатай формула-г гаргаж авдаг.
Тэдний ихэнх нь Уинстон-Салем (АНУ) хотод байрладаг инноваци болон үйлдвэрлэлийн Төв - Herbalife-ын тэргүүлэх үйлдвэр дээр үйлдвэрлэгддэг. Түүнээс гадна, Herbalife нь жоронд ордог орц ба түүхий эдийг үйлдвэрлэн гаргадаг Италийн Fine Foods, Бразилийн Liotécnica Tecnologia em Alimentos зэрэг нэр хүндтэй байгууллагуудтай нягт хамтран ажилладаг.
Чанарын нягт нямбай шинжилгээ
Хамтран ажиллагчдынхаа объектууд дээр болон Herbalife-ын үйлдвэрлэлүүд дээр ч бүтээгдэхүүний бэлэн формулануудыг компанийн бүх л шаардлагуудад тохирч байгаа эсэх талаар чанарын нягт нямбай шинжилгээ хийдэг. Бид хяналт шалгалт явагдаж байгаа эсэх, парт тус бүрийн найрлага, чанарыг хянаж шалгаж байдаг.
Бүх дэлхийг хамарсан үйлдвэрлэлийн объектууд
Компани өргөжин тэлж, хөгжих тусам, бидний өмнө улам их боломжууд нээгдэнэ. Бүр одоо Herbalife нь Хятад, Герман, Энэтхэг болон дэлхийн бусад орнуудад олон тооны үйлдвэрлэлийн объектуудтай байна.
Авьяаслаг мэргэжилтнүүдийн баг
Олон салбараас нэгдсэн манай мэргэжилтнүүд болон эрдэмтдийн авъяаслаг баг нь онцгой бүтээгдэхүүн бүтээхийн тулд өдөр тутам ажиллаж байгаа бөгөөд шинэ бүтээгдэхүүнүүдээрээ гайхшруулсаар л байна. Бид хүрсэн амжилтан дээрээ зогсохгүй үргэлжлүүлэн ажилласаар л байна.