Клиникийн судалгаанууд

Herbalife компани нь бүх дэлхийн институтууд болон шилдэг мэргэжилтнүүдийн тусламжтайгаар өөрийн бүтээгдэхүүнүүдийн клиникийн судалгаануудыг тогтмол явуулдаг. Бүх судалгаануудыг Хельсинкийн Мэдэгдэл, GСP (Good Clinical Practice, Клиникийн сайн практик)-ийн дүрмүүд болон одоо мөрдөгдөж байгаа шаардлагуудад заагдсан ёс зүйн зарчмуудын дагуу явуулдаг.

«Клиникийн судалгаанууд» гэж юу вэ?

Энэ нь судалгаандаа хүмүүсийг хамруулдаг шинжлэх ухааны туршилтын хэлбэр юм. Ийм арга нь тодорхой бүтээгдэхүүний шинж чанарыг шинжлэн судалж, үнэлгээ өгөхөд тусалдаг. Клиникийн судалгаанууд нь үргэлж шинжлэх ухаанд үндэслэж, сайтар хянагддаг. Ингэхдээ, шинжлэх ухааны болон нийгмийн сонирхлын төлөө судалгаанд хамрагдаж байгаа этгээдийн эрүүл мэнд, эрх зүй, аюулгүй байдлыг хамгаалах талаарх зарчмыг тэргүүлэх чиглэл болгодог. Судалгаанд хамрагдаж байгаа этгээд нь мэдээллээр бүрэн хангагдаж өөрийн хүслээр судалгаанд орж болно.

Ихэвчлэн, клиникийн судалгаануудад хоёр бүлэг хүмүүсийг хамруулдаг. Ингэснээр харьцуулсан үзүүлэлт гаргадаг. Тест хийж байгаа этгээдүүд нь судлагдаж байгаа бүтээгдэхүүнийг хэрэглэж байхад нөгөө бүлэг нь шинж чанараараа өөр бүтээгдэхүүн эсвэл ижил төстэй бүтээгдэхүүн хэрэглэнэ. Судалгааны явцад хоёр бүлгийн этгээдүүдийг судалгаанд орохын өмнөх, судалгаа явагдах үе дэх, судалгааны төгсгөл үеийн байдлыг анхааралтай ажигладаг.

Үйлчлүүлэгч болох