Формула 1 оройн коктейль – ОХУ болон ТУХН-ийн орнуудад Herbalife Nutrition-ын шилдэг борлуулалттай бүтээгдэхүүнүүдийн нэг.
Уургийн өндөр агууламж – 1 порцод 10 гр шар буурцгийн уураг агуулагдсан (эсвэл 250 мл тослог багатай сүүгээр бэлтгэсэн тохиолдолд 18 гр)
Хүнсний эслэгийн өндөр агууламж.
20 гаруй төрлийн амин дэм, эрдэс бодисын комплекс.
Тайвширч бүтэн нойртой хоноход туслах нэн чухал L-триптофан амин хүчлийг агуулсан.
Антиоксидант амин дэмүүд A, D, C, E - порц бүрт хоногт авбал зохих хэмжээний 30 хүртэлх хувь.
1 порцод ердөө 93 ккал илчлэг (эсвэл 250 мл тослог багатай сүүгээр бэлтгэсэн тохиолдолд 218 ккал ).
Өдөрт авч буй нийт илчлэгийн 40 гаруй хувийг оройн цагаар авдаг. Гэтэл оройн цагаар нийт илчлэгийн 25%-ийг авахыг зөвлөдөг. (1) Тэнцвэргүй хооллох, оройн цагаар хэтрүүлэн идэх нь нойрны чанарт нөлөөлдөг бол ийнхүү нойроо бүтэн авч чадахгүй байх нь бие махбодид сөргөөр нөлөөлж, илүүдэл жин, таргалалтад хүргэдэг (2).
Формула 1 оройн коктейль нь орой, шөнийн цагаар хэтрүүлэн идэхээс сэргийлэхэд тусалдаг төдийгүй бүтэн нойртой хоноход туслах тусгай орцыг агуулсан (3). Коктейлийг оройн хоол байдлаар болон (хэрэв усаар бэлтгэвэл) оройн хоолны дараах хөнгөн зууш байдлаар хэрэглэх боломжтой. Жимс эсвэл хүнсний ногоо нэмж болно. Илүү өег болгохын тулд Формула 3 нунтаг уургийг мөн нэмж болно.
Саармаг амттай – 416 гр
1 сав бүтээгдэхүүн дэх порцын тоо: 21
1) Нидерланд, Их Британи, АНУ-д хийсэн хоол тэжээлийн судалгааны мэдээлэлд үндэслэв: Нидерландын Нийгмийн эрүүл мэнд, хүрээлэн буй орчны үндэсний хүрээлэнгээс гаргасан тайлан (RIVM), 2011; Almoosawi S. ба бусад, 2012; Америкийн хүнс тэжээл судлалын нийгэмлэгээс гаргасан тайлан, 2012.
(2) Watson, N. F. ба бусад. (2015). Эрүүл насанд хүрсэн хүний унтвал зохих цаг: Америкийн нойр судлал, анагаах ухааны академи ба Нойр судлалын нийгэмлэгийн хамтарсан зөвшилцлийн мэдэгдэл (Recommended Amount of Sleep for a Healthy Adult: A Joint Consensus Statement of the American Academy of Sleep Medicine and Sleep Research Society)// Sleep 38, 843-844, doi: 10.5665 / sleep.4716 (2015).
(3) Энерги, тэжээллэг чанар болон 1 порц бүтээгдэхүүнд агуулагдах уургийн хэмжээнд үндэслэн; найрлагад хурдан нойрсоход туслах L-триптофан нэгдэл орсон — унтахаас өмнө 30 минутаас 2 цагийн хооронд коктейлийг уувал энэ үр дүн гарах боломжтой — түүнчлэн бүтэн нойртой хоноход эергээр нөлөөлөх боломжтой: Silber, B. Y., & Schmitt, J. A. (2010). Хүний танин мэдэхүй, сэтгэл хөдлөл болон нойронд триптофаны үзүүлэх нөлөөлөл (Effects of tryptophan loading on human cognition, mood, and sleep) // Neurosci Biobehav Rev, 34(3). С. 387-407. doi: 10.1016/j.neubiorev.2009.08.005; Markus, C. R., Jonkman, L. M., Lammers, J. H., Deutz, N. E., Messer, M. H., & Rigtering, N. (2005). Оройн цагаар альфа-лактальбуминыг авснаар пласма триптофаны тархалтын хэмжээ ихсэх ба өглөөний сэргэг байдал, тархины анхаарал төвлөрөл сайжирдаг байна (Evening intake of alpha-lactalbumin increases plasma tryptophan availability and improves morning alertness and brain measures of attention) // Am J Clin Nutr, 81(5). С. 1026-1033.
(4) 1,5%-ийн тослогтой 250 мл сүүгээр бэлтгэсэн тохиолдолд
Насанд хүрэгчид 2 хоолны халбага (26 гр) бүтээгдэхүүнийг 250 мл тослог багатай (1,5%-ийн тослогтой) сүүнд эсвэл Формула 3 нунтаг уурагтай хамт 250 мл усанд найруулж хэрэглэнэ.
Өөрийн хүслээр жимс эсвэл хүнсний ногоо нэмж болно.