Herbalife Nutrition-ын Шим Тэжээлийн Зөвлөх
Формула 1 уургийн коктейль Тэнцвэртэй хооллох нь бүхний үндэс юм. Формула 1 уургийн коктейль нь таны хоногийн хоол хүнсний хэрэгцээг уураг, хүнсний эслэг, 20 гаруй нэр төрлийн амин дэм, эрдэс бодисоор баяжуулахад туслах энгийн бөгөөд хялбар шийдэл юм."
Ургамлын цай. Энэ бол зөвхөн кофейны эх үүсвэр биш. Цайны найрлагад хар, ногоон цайны ханд агуулагдаад зогсохгүй хамтдаа антиоксидант нөлөө үзүүлдэг ховор 3 ургамлын нэгдлийг агуулсан тул эд эсийн залуу байдлыг хадгалж бие махбодыг чөлөөт радикалуудаас хамгаалахад тусалдаг.
Алоэ ургамлын ундаа. Хоол боловсруулах үйл явцыг дэмжих нь нэн чухал асуудал. Бүх хэрэгцээт шим тэжээлийг биед шингээхийн тулд ходоод гэдэсний хэвийн үйл ажиллагааг дэмжих шаардлагатай. Зуун настын шүүс нь гэдэсний хэвийн үйл ажиллагааг дэмжихэд тусална.
Формула 2 амин дэм болон эрдэс бодисын иж бүрдэл*. Өдөрт ердөө 2 шахмалыг уухад амин дэм болон эрдэс бодисын хоногийн зохистой хэрэглээг хангана. Хүний бие махбодын бүхий л үйл явц нь амин дэм болон эрдэс бодисын хэрэглээнээс хамаардаг. Харин идэвхтэй амьдралын хэв маягтай хүмүүсийн хувьд микро шим тэжээлийн нөөцийг байнга нөхөж байх нь хоёр дахин чухал. Формула 2 амин дэм болон эрдэс бодисын комплекс нь эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн онцлог хэрэгцээнд нийцүүлэн Формула 1 уургийн коктейлийг шаардлагатай бүх микро шим тэжээлээр баяжуулахад зориулагдсан."