Herbalife Nutrition-ын Шим Тэжээлийн Зөвлөх
Формула 1 уургийн коктейль Үндсэн орц болох уураг нь эсийг нөхөн төлжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд энергийн эх үүсвэр болдог. Түүнчлэн бүтээгдэхүүний найрлагад эмэгтэй хүний бие махбодод нэн шаардлагатай А, С, Е амин дэм, цайр, кальци зэрэг 20 гаруй төрлийн амин дэм, эрдэс бодис агуулагдсан.
Ургамлын цай. Ногоон цайны антиоксидант шинж чанар нь хөгшрөлтийг удаашруулж, арьсанд сайнаар нөлөөлдөг. Хар цайны ханд нь бодисын солилцоог идэвхжүүлдэг, зүрх судасны хэвийн үйл ажиллагааг дэмждэг төдийгүй шүдэнд ашигтай.
Зуун настын ханд болон В3 амин дэмийг агуулсан Алоэ ургамлын ундаа нь хоол боловсруулах эрхтэн тогтолцооны үйл ажиллагааг дэмжиж бие махбод шингэний дутагдалд орохоос сэргийлдэг. Түүнчлэн В3 амин дэм нь арьсны гадна давхаргыг хамгаалахад нэн чухал үүрэгтэй.
Формула 2* aмин дэм болон эрдэс бодисын иж бүрдэл нь үс, арьс, хумсны гоо сайхныг хадгалахад шаардлагатай бүгдийг агуулсан төдийгүй эмэгтэй хүний бие махбодын хэвийн үйл ажиллагаанд нэн чухал үүрэгтэй кальци, К амин дэм, төмөр, фолийн хүчил, В9 амин дэмийг илүү хэмжээгээр агуулсан гэдгээрээ онцгой.
Экстра-Каль*. Кальцийн хэрэгцээ эмэгтэйчүүдэд өндөр байдаг. Тэрээр араг ясны бүтцийг бэхжүүлж, шүд, хумсыг эрүүл байлгаж, мэдрэлийн систем, булчингийн хэвийн үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. D амин дэм нь кальцийг шингээхэд тусалж ясны бах бөх чанарыг дэмждэг. Харин цайр нь нөхөн үржихүйн эрхтэн тогтолцоонд нэн чухал үүрэгтэй.
Тан Куай Плас. Эмэгтэй хүний бие махбодод сар бүр явагддаг өөрчлөлтөөс үүсэх таагүй мэдрэмжийг мэдрэхгүйгээр идэвхтэй амьдралын хэв маяг баримтлахад тусална. Дягилийн үндэс булчинг суллаж өвдөлтийг намдаадаг. Харин балжингарам цэцэг нь булчингийн чангарлыг багасгадаг.
Хербалайфлайн Макс*. Өөрийн идэж буй хоол хүнсний жагсаалтад Омега-3 ашигтай өөх тосыг нэмээрэй. Энэ нь зүрх судасны тогтолцоо, тархины хэвийн үйл ажиллагаа, арьсны эрүүл мэнд, үсний бат бөх байдлыг дэмжинэ. Омега-3 нь эрүүл, идэвхтэйгээр урт наслахад туслах төгс бүтээгдэхүүн.
Формула 3 нунтаг уураг нь уургийн нэмэлт эх үүсвэр юм. Шар сүүний уураг болон шар буурцгийн уургийн изолят нь булчингийн эд эс бүрэлдэхэд оролцож цатгалан мэдрэмжийг удаан хугацаанд төрүүлдэг. Формула 3 нунтаг уургийг коктейль дээрээ нэмж илүү их хэмжээний уургийг аваарай.
Найтворкс*. Нас ахихын хэрээр бие махбодын азотын оксид ялгаруулах чадвар буурдаг. Найтворкс нь бие махбодод азотын оксидыг ялгаруулахад тусалж улмаар зүрх судасны тогтолцоонд дэмжлэг үзүүлнэ.