Herbalife компани нь 1980 онд байгуулагдсан цагаасаа хойш тэнцвэржүүлсэн хооллолтын чанартай бүтээгдэхүүнүүдээр дамжуулан хүмүүсийн амьдралыг илүү сайхан болгон өөрчлөхийг өөрийн эрхэм зорилгоо болгож ирсэн.

Цэс бүрээс илүү дэлгэрэнгүй мэдээллийг уншаарай.
Спорт ГОО САЙХАН ЖИН ХООЛ
Instagram дээр манай хуудсуудыг дагаарай.

Яагаад Herbalife?

№1 Брэнд


Herbalife - 40 жилийн турш хүмүүсийн амьдралыг илүү сайхан болгон өөрчилж дэлхийн 94 улсад үйл ажиллагаагаа явуулж буй олон улсын компани юм. Herbalife брэндийг №1* болоход юу нөлөөлж байна вэ? Хувь хүнд тохируулсан жин хасах үр дүнтэй хөтөлбөрүүд үү? Эсвэл тэнцвэржүүлсэн хооллолтын хөтөлбөрийг боловсруулж өгөх юугаар ч үнэлшгүй туршлага уу? Эдгээр нь ямар ч маргаангүй Herbalife-ын салшгүй хэсэг мөн. Гэхдээ юун түрүүнд Herbalife гэдэг бол хүмүүс. Бүтээгдэхүүний чанарт анхаарал тавьж буй хүмүүс, дэлхий ертөнцийг илүү сайхан болгохын төлөө зүтгэж буй хүмүүс.

Herbalife яагаад дэлхийн №1 брэнд болж буй талаар илүү ихийг олж уншаарай.*

* Жин хасах ангиллын бүтээгдэхүүнүүдийн 2017 оны мэдээлэлд үндэслэсэн Euromonitor Consumer Health 2018-ын мэдээллийн дагуу

Яагаад Herbalife?

Сайн чанарын бүтээгдэхүүн


Манай үйлчлүүлэгчид Herbalife-ын 4,8 сая гаруй уургийн коктейлийг өдөр бүр уудаг! Үйлчлүүлэгчдээ ийм их хэмжээний бүтээгдэхүүнээр хангаж буй үйлдвэрлэл нь байнгын хяналт шалгалтыг хийх шаардлагатай байдаг.

Herbalife-ын бүх бүтээгдэхүүнүүд нь олон улсын чанарын стандартуудад бүрэн нийцдэг төдийгүй түгээгдэж буй улс орныхоо хууль тогтоомжийн дагуу хатуу хяналтуудыг давдаг.

Компани маань олон тооны аж үйлдвэр, борлуулалт, олон нийтийн байгууллагуудын гишүүн болсон нь үүнийг баталж байна: Олон улсын шууд борлуулалтын холбоо, ОХУ-ын Шууд борлуулалтын холбоо, Биологийн идэвхт бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны өөрөө удирдах байгууллага, Европын бизнес эрхлэгчдийн холбоо, Хоол судлаачдын үндэсний нийгэмлэг (ХСҮН, ОХУ).

Түүнчлэн Herbalife нь Олон улсын хоол тэжээлийн/хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэгчдийн холбоо (IADSA)-ны үүсгэн байгуулагч юм.

Herbalife-ын бүтээгдэхүүнүүд нь GMP (Үйлдвэрлэлийн зохистой дадал) стандарт болон хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо болох "Эрсдэлийн (аюулын) дүн шинжилгээ ба эгзэгтэй цэгийн хяналт" (HAССP) зэрэг олон улсын үйлдвэрлэлийн шаардлагуудад бүрэн нийцдэг.

Яагаад Herbalife?

Суурь болсон шинжлэх ухаан


Манай дээд зэргийн чанартай бүтээгдэхүүнүүдийн үйлдвэрлэл нь шинжлэх ухаанд суурилсан.

Herbalife компани нь дэлхий дахинаа шилдэг мэргэжилтэн, хүрээлэнгүүдтэй хамтран ажиллаж өөрийн бүтээгдэхүүнүүдийн клиник судалгааг тогтмол хийдэг. Эдгээр судалгаануудын үр дүнг үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнийхээ чанарыг улам бүр сайжруулахад ашигладаг.

Тухайлбал, Herbalife-ын бүтээгдэхүүнүүдийн үр нөлөө нь 2014 онд ОХУ-ын Анагаах ухааны академийн Хоол тэжээлийн эрдэм шинжилгээний хүрээлэнд хийгдсэн клиникийн судалгаагаар батлагдсан: Herbalife компанийн Формула 1 уургийн коктейль болон Формула 3 нунтаг уураг бүтээгдэхүүнийг ашигласан жин хасах хөтөлбөр нь стандарт илчлэг багатай хоолны дэглэмтэй харьцуулахад илүү үр дүнтэй байсан. Судалгааны үр дүнд эдгээр бүтээгдэхүүнүүд нь Хоол судлаачдын үндэсний нийгэмлэгээр хүлээн зөвшөөрөгдсөн.

Бүх судалгаануудыг Хельсинкийн Мэдэгдэл, GСP (Good Clinical Practice, Клиникийн сайн туршлага)-ийн дүрмүүд болон одоо мөрдөгдөж байгаа шаардлагуудад заагдсан ёс зүйн зарчмуудын дагуу явуулдаг.

Яагаад Herbalife?

Нобелийн шагналтнууд


Herbalife-ын бүтээгдэхүүнийг боловсруулж сайжруулахад дэлхий дахинаа ажиллаж буй 300 эрдэмтэд оролцож байгаа бөгөөд тэдний 50 нь шинжлэх ухааны доктор зэрэгтэй. Мөн компани нь өөрийн гэсэн Шинжлэх ухааны зөвлөлтэй болно.

Өөрийн салбартаа өргөнөөр хүлээн зөвшөөрөгдсөн арвин их туршлагатай мэргэжлийн томоохон баг нь манай ажилтнууд болон үйлчлүүлэгчдэд тогтмол зөвлөгөө өгдөг.

Herbalife-тай хамтран ажиллаж буй эрдэмтдийн дунд Нобелийн шагналтан* хүртэл бий.

Луи Игнарро - Herbalife-ын Шинжлэх ухааны зөвлөлийн гишүүн төдийгүй зүрх судасны тогтолцооны салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн юм.

*Нобелийн академи нь бие даасан байгууллагын хувьд Herbalife компанитай хамааралгүй бөгөөд Herbalife®-ын аль нэг бүтээгдэхүүнд ямарваа зөвлөмж эсвэл баталгаа өгдөггүй болно.

Яагаад Herbalife?

Дэлхий даяарх өөрсдийн үйлдвэрлэл


Herbalife-ын бүтээгдэхүүний чанарын баталгаа - энэ бол үйлдвэрлэлийн үе шат бүрийг хянах, чанар, үр бүтээмжид анхаарах боломжийг олгож буй өөрсдийн гэсэн үйлдвэрлэл юм.

Herbalife компани нь түүхий эдийг цуглуулахаас эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүртэлх үйлдвэрлэлийн бүхий л үйл явцыг хяналтад байлгах Seed to Feed стратегийг баримталдаг. Энэ нь үйлдвэрлэлийн үе шат бүр дээр илүү нарийн хяналт шалгалт явуулах боломжийг олгодог.

Бүтээгдэхүүнд ашиглах орцуудыг мэргэжилтнүүдийн нягт нямбай хяналт дор дэлхий гарагийн экологийн цэвэр бүсүүдэд тариалдаг. Үүний дараагаар нарийн тодорхой шалгуурт оруулж боловсруулдаг. Энэ үе шатанд амин дэм болон ашигтай нэгдлүүдийн агууламжид шинжилгээ, ариун цэвэр, аюулгүй байдлын хяналтыг хийдэг.

Ихэнх бүтээгдэхүүнийг Винстон Салем (АНУ) дахь Инноваци, үйлдвэрлэлийн төвд үйлдвэрлэдэг. Бүх бүтээгдэхүүн чанарын хяналт болон шошгон дээр бичигдсэн найрлагын дагуу нарийн шалгалтад ордог.

Мэргэжлийн түвшинд тээвэрлэлт хийсний дараагаар бүтээгдэхүүнүүдийг Herbalife-ын худалдааны төвүүдэд хадгалалтын зохистой нөхцөлд хадгалдаг. Тэндээс бүтээгдэхүүнүүд танд хүрдэг.

Яагаад Herbalife?

Зөв хооллолтын үндэс


Herbalife-ын бүтээгдэхүүнүүдийг таны амьдралыг илүү сайхан болгож өөрчлөх зорилгоор тусгайлан бүтээсэн. Гэхдээ өөрийн хамгийн сайн хувилбарыг олж авах замдаа та үр дүнд хүрэхийг хүсэж байвал зөв хооллож эрүүл амьдралын хэв маягийг баримтлах хэрэгтэй. Үүнд 6 гол элемент танд туслах болно: уураг, амин дэм ба эрдэс бодисууд, ашигтай өөх тос, эслэг, фито шим тэжээл, усны тэнцвэр. Эдгээр элементүүдийг зөв зохицуулах, хувийн төлөвлөгөөтэй байх, манай мэргэжилтнүүдийн байнгын тусламж дэмжлэгийг авах нь өөрийн амьдралаа өөрчлөх, тулгарах бэрхшээл бүрийг даван өөрийн зорилгодоо хүрэх боломжийг танд олгоно.

Тусламж хэрэгтэй байна уу? Сайтаар дамжуулан хүсэлтээ илгээснээр та Herbalife-ын хувийн зөвлөхтэй харилцах боломжтой болно. Тэрээр дуртайяа танд wellness-тестийг үнэгүй хийж өгөн тэнцвэржүүлсэн хооллолт болон жингээ хянах хөтөлбөрийг боловсруулж өгнө.

Эрүүл болон идэвхтэй амьдралын хэв маягийн бүхий л давуу талыг өөртөө нээгээрэй!

Шим тэжээл

Шар буурцгийн уураг


Шар буурцаг - энэ бол ургамлын гаралтай бүрэн дүүрэн уураг юм. Тэрээр бидний бие махбодод нэн шаардлагатай олон төрлийн уургийн бүтцийг үйлдвэрлэх барилгын материал болсон юугаар ч орлуулшгүй бүхий л төрлийн амин хүчлүүдийг агуулсан. Шар буурцагт ханасан өөх тос бага агуулагддаг бөгөөд холестерин агуулагддаггүй (холестериныг зөвхөн амьтан боловсруулдаг).

Шар буурцгийн бүтээгдэхүүнийг өөрийн хооллолтондоо нэмж оруулах нь фолийн хүчил, К амин дэм зэрэг амин дэмүүд болон кальци, цайр, төмөр зэрэг эрдэс бодисын хэрэглээг нэмэгдүүлнэ. Үүнээс гадна уураг нь булчингийн массыг нэмэгдүүлэх, хадгалахад ихээхэн үүрэг гүйцэтгэдэг.

Шим тэжээл

Ашигтай өөх тос


Омега-3 ашигтай өөх тос (ЭПХ ба ДГХ) нь зөвхөн тодорхой сортын загас (яргай загас, хар амар загас), самар, үр, авокадо болон ургамлын тосонд агуулагддаг. Ашигтай өөх тос нь цусны даралт болон цусан дахь триглицеридийн түвшинг хэвийн хэмжээнд барьдаг бөгөөд зүрх судасны тогтолцооны хэвийн үйл ажиллагаанд нэн шаардлагатай. Түүнчлэн ЭПХ ба ДГХ нь тархины хэвийн үйл ажиллагаанд чухал үүрэгтэй.

Шим тэжээл

Нүүрс ус


Нүүрс усны тухай ярихад бид гурилтай шөл, талх, цагаан будаа, төмс зэрэг цардуул агуулсан хоол хүнсийг боддог.

Үнэн хэрэгтээ үүнд жимс, хүнсний ногоо, бүхэл үр, шош мөн л багтана. Эдгээр хүнс нь бидний бие махбодын энергийн эх үүсвэр болоод зогсохгүй амин дэм, эрдэс бодис, эслэг болон антиоксидантууд агуулдаг.

Шим тэжээл

Хүнсний эслэг


Эслэг нь хоол боловсруулалтыг дэмжих төдийгүй өлсөх мэдрэмжийг хянахад тусалж цатгалан байдлыг мэдрүүлдэг. Хүнд өдөрт дунджаар 25-30 грамм эслэг хэрэгтэй байдаг ч үнэн хэрэгтээ ихэнх хүмүүс өдөрт 10 граммыг л хэрэглэдэг.

Шим тэжээл

Фито шим тэжээл


Фито шим тэжээл гэдэг бол байгальд бий болдог ургамлын нэгдлүүд бөгөөд жимс, хүнсний ногоо, ургамал, амтлагч өвс, зарим бүхэл үр тариаг гоёмсог өнгөтэй болгодог.

Фито шим тэжээл бүр өөрийн гэсэн үүрэгтэй. Тухайлбал, бактериас хамгаалахад тусалдаг. Олон төрлийн фито шим тэжээлүүд антиоксидант үр нөлөөтэй бөгөөд өдөр тутмын ердийн бодисын солилцооны үр дүнд бий болсон эд эсийн гэмтлээс хамгаалахад тусалдаг.

Шим тэжээл

Амин дэм, эрдэс бодисууд


Амин дэм, эрдэс бодисууд - энэ бол өдөр бүр биедээ авч байх шаардлагатай микро шим тэжээлүүд юм. Яагаад гэвэл, эдгээр шим тэжээл нь бидний бие махбодод бий болдоггүй. Амин дэмүүд нь бүхэлдээ энергийн солилцоог явуулах, липидийг задлах зэрэг хэдэн зуун химийн урвалыг биед өдөөж өгөх үүрэгтэй байдаг.

Шим тэжээл

Амин хүчлүүд


Бидний бие махбодын ойролцоогоор 15% нь өөрөө амин хүчлүүдээс бүрдэх уургаас бүтсэн байдаг*. Зарим амин хүчлүүдийг бие махбод өөрөө нийлэгжүүлдэг бол юугаар ч орлуулшгүй гэж нэрлэж буй заримыг нь зөвхөн хоол хүнсээр авах боломжтой байдаг. Амьтны гаралтай уураг нь юугаар ч орлуулшгүй бүх төрлийн амин хүчлүүдийг агуулдаг байхад ихэнх ургамлын гаралтай (шар буурцгаас бусад) уургийн агууламжид нэг эсвэл хэд хэдэн юугаар ч орлуулшгүй амин хүчил дутагдаж байдаг**.

*Heymsfield SB et al. Multi-component molecular-level body composition reference methods: evolving concepts and future directions. Obes Rev. 2015 Apr;16(4):282-94.
**Hughes GJ, et al. Protein digestibility-corrected amino acid scores (PDCAAS) for soy protein isolates and concentrate: criteria for evaluation. J Agric Food Chem. 2011 Dec 14;59(23):12707-12

Шим тэжээл

Кофеин


Кофеин нь анхаарал төвлөрлийг сайжруулахад тусалдаг. Гэхдээ зөвхөн кофеинд найдах хэрэггүй. Хоолоо алгасах, тэнцвэргүй хооллох, шингэний дутагдалд орох зэрэг нь мөн адил бидний оюуны үйл ажиллагаанд ихээхэн нөлөөлдөг. Үүнээс гадна, хангалттай унтаж амрах нь энэ тэнцвэртэй байдлын нэг хэсэг болдог. Хэрэв кофеин агуулсан ундаа уух нь шөнө унтахад саад болж байгаа бол кофеины хэрэглээгээ багасгах эсвэл зөвхөн өдрийн эхний хагаст хэрэглэх нь ухаалаг шийдвэр болно.

Шим тэжээл

Усны тэнцвэр


Бидний бие махбодын ойролцоогоор 60% нь уснаас бүрддэг бөгөөд усны тэнцвэрээ гадна болон дотроос нь дэмжиж байх аваас өөрийгөө сайхнаар мэдэрч, сайхан харагдах болно. Өдөрт 2,5 литр ус уухын тулд дараах энгийн зөвлөгөөнүүдийг дагаарай:

  • Өдрийг ус уухаар эхлүүлэхийн тулд орныхоо хажууд аяга ус тавиарай. Нойрны дараа бие махбод нь хэзээд бага зэрэг шингэний дутагдалд орсон байдаг.
  • Устай аяга эсвэл сав нь өдрийн турш таны нүдэнд харагдах газар байх ёстой. Энэ нь шингэний өдрийн хэрэглээг танд сануулж байх болно.
  • Ус - гайхалтай хөнгөн зууш. Хоол идэхээс 20 минутын өмнө ус уугаарай. Энэ нь хоолны дуршлаа хянахад тусална.

Шим тэжээлийн онцлог

Шим тэжээл ба нойр


Насанд хүрсэн хүн өдөрт дунджаар 7-9 цаг унтах ёстой. Нойрны чанар болон илүүдэл жингийн хоорондын хамаарал хоёр талтай: дутуу нойртой хонох нь жин нэмэхэд нөлөөлдөг бол таргалалт нь эргээд нойрны хэмнэлийг алдагдуулдаг 1,2. Судалгаанаас харахад нойрны дутагдалд орох нь өдөрт нэмэлт 385 ккал илчлэг идэхэд хүргэдэг3.


БҮТЭН НОЙРТОЙ ХОНОХОД ТУСЛАХ ЗӨВЛӨМЖҮҮД:

  • Унтахаас 1 цагийн өмнө бүх цахилгаан хэрэгслүүдээ унтраагаарай.
  • Кофеины хэрэглээгээ хязгаарлаарай.
  • Өдрийн турш хангалттай хэмжээний шингэн уугаарай.
  • Унтахаас 3-аас багагүй цагийн өмнө хоолоо идээрэй.
  • 22:45 - 23:15 цагийн хооронд унтахаар хэвтээрэй.

1) Golem DL, et al. An Integrative Review of Sleep for Nutrition Professionals. Adv Nutr 2014;5:742–759.
2) Grandner MA, et al. Dietary nutrients associated with short and long sleep duration. Data from a nationally representative sample. Appetite. 2013 May;64:71-80.
3) Al Khatib HK, et al.The effects of partial sleep deprivation on energy balance: a systematic review and meta-analysis. Eur J Clin Nutr. 2017 May;71(5):614-624.

Шим тэжээлийн онцлог

Шим тэжээл ба стресс


Стресс нь мэдрэлийн системийн нэн даруй хариу урвалыг өдөөдөг * - зүрхний цохилт, цусны даралт нэмэгдэх, хөлсний булчирхай идэвхжих, хэсэг хугацаанд эрч хүч нэмэгдэх. Стресс нь ядарч туйлдахад хүргэдэг бөгөөд нойрны чанарт нөлөөлж болно**. Стресс, хоногийн хэмнэл болон дархлаа нь хоорондоо нягт уялдаа холбоотой. Эрүүл хооллох, бүтэн нойртой хонох, байгалиас зааж өгч буй хоногийн хэмнэлтэй зохицож амьдрах нь өөрийгөө сайхнаар мэдрэхийн үндэс суурь болж өгнө.


СТРЕССИЙГ УДИРДАХ ЗӨВЛӨМЖҮҮД:

  • Өдөр тутамдаа дасгал хөдөлгөөн хийгээрэй.
  • Өдөр бүрийн хооллолтондоо анхаарал хандуулж тэнцвэртэй хооллоорой.
  • Ямар ч нөхцөлд өөртөө зориулах цагийг гаргаарай.
  • Өөрийн хянаж нөлөөлөх боломжтой зүйлд анхаарлаа хандуулаарай.
  • Эерэг хандлагаа хадгалаарай.

*Nyberg ST, et al. Job strain in relation to body mass index: pooled analysis of 160 000 adults from 13 cohort studies. J Intern Med. 2012 Jul;272(1):65-73.
** Koch CE, et al. Interaction between circadian rhythms and stress. Neurobiol Stress. 2016 Sep 8;6:57-67.

Шим тэжээлийн онцлог

Шим тэжээл ба спорт


Өдөр тутмын амьдралын идэвхтэй байдлыг нэмэгдүүлж дасгал хөдөлгөөн хийх нь илүү эрүүл ирээдүйг бий болгох хамгийн шилдэг арга. Биеийн хүч, анаэроб чадал болон уян хатан чанар нь биеийн хэм хамгийн өндөр байх оройн цагаар хамгийн их байдаг 1,3, Оройн цагаар хүчний болон тэсвэр тэвчээрийг шалгасан дасгал хөдөлгөөн хийх нь өглөөний цагаар хийснээс илүүтэйгээр булчингийн массыг нэмдэг 2. Үүнээс гадна, дасгал бэлтгэлийг төлөвлөж байх нь илүү сайн үр дүнд хүргэдэг болохыг судалгаанууд баталж байна1.


ЗӨВЛӨМЖҮҮД:

  • 7 хоногт хамгийн багадаа 150 минут дасгал хийхийг хичээгээрэй.
  • Дасгал хийх хуваариа эртнээс төлөвлөөрэй.
  • Дасгал хийхэд өдрийн хамгийн тохиромжтой цагийг сонгоорой. Дасгалын үргэлжлэх хугацаа 30-60 минут байх ёстой.
  • Олон төрлийн дасгалыг ээлжилж хийгээрэй - тэсвэр тэвчээрийн, хүчний, тэнцвэрийн, уян хатан чанарыг хөгжүүлэх дасгалууд.
  • Өөрт тохирох дасгал хөдөлгөөнийг сонгон тогтмол хийж байгаарай.

1 Chtourou, H, et al. The effect of strength training at the same time of the day on the diurnal fluctuations of muscular anaerobic performances. J Strength Cond Res. 2012. 26(1): 217–225.
2 Hayes LD, Bickerstaff GF, Baker JS. Interactions of cortisol, testosterone, and resistance training: influence of circadian rhythms. Chronobiol Int. 2010 Jun;27(4):675-705.
3 Shibata S and Tahara Y. Circadian rhythm and exercise. J Phys Fitness Sports Med. 2014. 3(1): 65-72

Шим тэжээлийн онцлог

Шим тэжээл ба эрч хүч


Өдрийн хоёрдугаар хагаст ихэнх хүмүүсийн нойр хүрдэг. Өдрийн хоолны дараа оюуны чадамж 1 болон ажлын үр бүтээмж буурдаг болохыг судалгаанууд баталж байна 2. Түүнчлэн өдрийн хоолны цагаар нүүрс усны агууламж өндөртэй хоол идсэн тохиолдолд энергийн түвшин буурах нь илүү хүчтэйгээр мэдрэгддэг гэдгийг өөр бусад судалгаанууд баталж байна3.


АШИГТАЙ ЗӨВЛӨМЖҮҮД:

  • Хоногт 7-9 цаг унтахыг хичээгээрэй.
  • Өглөөний хоолыг бүү алгасаарай.
  • Өдрийн турш эрүүл хөнгөн зууш иддэг болоорой. Хөнгөн зууш нь энергийн түвшинг нөхөхөд тусалдаг.
  • Өөрийгөө сайхнаар мэдрэх, оюуны ажлыг үр бүтээмжтэй хийхийн тулд хангалттай хэмжээний шингэнийг биедээ аваарай.

1 Bes F; Jobert M; Schulz H. Modeling napping, post-lunch dip, and other variations in human sleep propensity. SLEEP 2009;32(3):392- 398
2 Folkard S, Tucker P. Shift work, safety and productivity. J Occup Med. 2003; 53: 95–101
3 Integrative Review of Sleep for Nutrition Professionals. Adv Nutr 2014;5:742–759

Шим тэжээлийн онцлог

Шим тэжээл ба цаг


Бидний бие махбод дахь физиологийн болон хоол тэжээлийн олон үйл явцууд хоногийн хэмнэлд захирагддаг. Сүүлийн үеийн судалгаанаас харахад хоолыг идэж буй цаг нь жинд нөлөөлж байна. 15:00 цагт өдрийн хоолоо идсэн хүмүүсийг үүнээс хойш өдрийн хоолоо идсэн хүмүүстэй харьцуулахад жингээ илүү сайн хасаж байсан*.


БИОЛОГИЙН ЦАГАА ЗОХИЦУУЛАХ ХАМГИЙН ШИЛДЭГ 6 АРГА:

  • Эрүүл, бүрэн дүүрэн өглөөний хоолоор өдрийг эхлүүлээрэй.
  • Та өдөрт 3 удаа хооллож, 2 удаа хөнгөн зууш идэх хэрэгтэй.
  • Боломжтой үедээ хоногийн хоолны хөтөлбөрөө гаргаж үндсэн хоолыг бүү алгасаарай.
  • Өдрийн турш хэт их илчлэг идэхээс зайлсхийж тэнцвэртэй хооллоорой.
  • Хооллолтын хөтөлбөрөө мөрдөөрэй. Өдрийн хоолоо цагт нь идээрэй.
  • Тогтмол хооллоорой. Өөрт тохирох хооллолтын схемийг гаргаж түүнийгээ баримтлаарай.

*Garaulet M, Gomez-Abellan P, Alburquerque-Bejar JJ, Lee YC, Ordovas JM, Scheer FA. Timing of food intake predicts weight loss effectiveness. Int J Obes (Lond) 2013 Jan; 29.

Сайтад тавигдах шинэ мэдээллүүдийг байнга шалгаж байгаарай.

Зөв хооллолтын бүх нууцыг тун удахгүй бид танд дэлгэх болно. Сайт дахь шинэ мэдээллүүдийг шалгаж байгаарай.
'herbalife:club_zoj.button' is not a component Хүсэлтээ үлдээнэ үү